Коронавирус Африк тивийн эрүүл мэндийн тогтолцоонд цохилт болж магадгүй юм хэмээн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс Америкийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг дэх танилцуулгынхаа үеэр анхааруулжээ. Хятадад болж байгаа үйл явдлыг өчүүхэн зүйл гэж хэлэхгүй хэдий ч энэ өвчин Африкт дэгдвэл Хятадаас илүү хүнд байдалд орно. Коронавирус хурдан тархдаг учир Эболагаас илүү аюултай. Гэсэн хэдий ч нас баралтын түвшин 2 хувь байгаа нь Эболагийн үзүүлэлтээс хамаагүй бага юм.
Эбола вирусний хувьд нас барсан тохиолдлуудын дийлэнх нь эрүүл мэндийн үйлчилгээ зогсонги байдалд орсонтой холбоотой байсан хэмээн Б.Гейтс ярьжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд БНХАУ, Африкийн иргэд хоорондын шилжилт хөдөлгөөн огцом нэмэгджээ. 2017 онд Африкийн барилгын салбар болон бусад салбарт ажилласан БНХАУ-ын иргэдийн тоо 200 мянга давсан байна.
Э.Аянзаяа