ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь адилхан хүнээр орлуулах саналаас татгалзаж байснаа дэлгэжээ

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэр өөрийг нь адил зүс царайтай хүнээр орлуулах нууц төлөвлөгөө нэг удаа яригдаж байсан ч хүлээж аваагүйгээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчтэй уулзахдаа ярьжээ. 

ТАСС агентлагийн сэтгүүлч Оросын интернэт хайлтын системд хамгийн их эрэлттэй байдаг сэдэв нь “Путины орлон тоглогч” болохыг түүнд үзүүлээд “Та жинхэнэ Путин мөн үү?” гэж асуусан байна. “Мөн” гэж хариулсан Путин урьд өмнө нь хэзээ ч орлон тоглогч ашиглаж байгаагүйгээ батлан хэлжээ. Харин ийм санаа яригдаж байсныг үгүйсгээгүй юм.

“Терроризмтай тэмцэж байсан хүнд цаг үед нэг удаа ийм санал яригдсан ч би эсэргүүцэж байв” гэж тэр хэлжээ. Салан тусгаарлагчидтай хийсэн Чечений хоёрдугаар дайны үед буюу 1999-2000 онд Путин ОХУ-ын ерөнхий сайд, дараа нь ерөнхийлөгч болж байв. ОХУ-ын ерөнхийлөгчийг олны нүдэнд ил гарахдаа орлон тоглогч ашигладаг гэсэн сэжиг таамаг олон жилийн турш яригдсаар ирсэн юм. Ингэхдээ түүний хөгшрөлтийн шинж тэмдэг өөрчлөгдсөн, герман хэлээр муу ярьж байсан зэрэг тохиолдлуудыг үндэслэл болгодог байна.

Р.Төмөр 

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх