Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Америкийн The National Interest сэтгүүл хүн төрөлхтнийг устгаж чадах эсвэл түүний мөхлийг ойртуулах хүчин чадалтай таван том шумбагч онгоцыг нэрлэв. Сэтгүүлийн жагсаалтад Оросын 955А төслийн Борей-А,  667БДРМ төслийн Дельфин, 885М төслийн Ясень гэх гурван шумбадаг хөлөг багтжээ. Тэдгээрийг баллистик пуужинтай, хамгийн дуу чимээ багатай шумбадаг онгоц хэмээн тодотголоо. Цөмийн шумбагч хөлгүүд  нь Р-30 Булава, Р-29РМУ2 Синева ба  Калибр цогцолборын ЗМ-14 нэртэй баллистик пуужингуудаар тоноглогдсон аж. 

Мэргэжилтнүүдийн үнэлснээр, шумбагч онгоцууд АНУ-ын зүүн эргээс 2000 км-ын алсад байгаад Их нууруудын сав газарт цохилт өгч чадалтай. Харин Америкийн шумбагч хөлгүүдээс одоо зэвсэглэлд байгаа онгоцыг онцолжээ. Ohio шумбадаг хөлөг нь 30 минутын дотор хотын дайтай 288 байг Трайдент системийн баллистик пуужингуудаар цацраг идэвхит үнс болгох чадвартай гэнэ. Жагсаалтад багтсан Columbia шумбадаг онгоц энэ онд зэвсэглэлд орно. 2016 оноос хойш Ohio ангиллын есөн шумбагч Номхон далайд, өөр таван хөлөг Атлантын далайд байрлаж байна.

Ш.Самбуу

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх