Монголд коронавирус орж ирвэл Монголын Засгийн газар түүнийг тогтоож дийлэх үү? Тийм хүн хүч, хѳрѳнгѳ мѳнгѳ, эмч, эмнэлэг хангалттай юу ? гэдэг асуудал дагуулж байна. Тиймээс аль болох коронавирусаас урьдчилан сэргийлэх нь хамгийн зѳв алхам. Түүний тулд гараа угаах, амны хаалт зүүж хэвших ёстой. Монголчууд уушиг муутай. Жилд шинэ тутам 4000 хүн сүрьеэгээр өвчилж, түүний 200 нь хорвоог орхидог. Сүрьегээр ѳвчлөгсдийн 60% УБ хотод, түүний 70% нь 15-44 насныхан байна. 2019 онд уушигны хатгаагаар 78141 хүн хэвтэн эмчлүүлж 431 нь нас барсан. 5-7 хоногт эдгэдэг байсан бол сүүлийн үед маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын замын дутагдал, бусад эрхтэн системийн хурц дутагдалд оруулах тохиолдлууд нэмэгдсээр байна. Нас барсан 431 хүний ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлсэн.
Сүүлийн 10-15 жилд уушигны завсрын эдийн хатгаа нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь зам засвар, зам тээвэр, барилга, машин тэрэгний ихсэлт, уул уурхайн салбарын тоосжилттой холбоотой. Уушигны хавдар нь Монгол Улсын нийт хавдрын 3 дугаарт бичигддэг гэсэн судалгаа бий. Хувийн ариун цэвэр муу, гараа угаадаггүй, усанд ордоггүй хүмүүс маш их байна. Хотынхоо гудамжинд чөлөөтэй тамхи татаж, шүлс, нус цэрээ хаядаг.
Хэрвээ та өвдвөл Монголын эмнэлэг хүрэлцэхгүй, мөн та өөрөө ч мэдэхгүй маш олон хүнд нууцаар халдвар тараах эрсдэлтэй. Ийм учраас МАСК зүүх ёстой. Байдал НОЦТОЙ байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, тэргүүлэх цэрэг армитай, тэрбум илүү хүнтэй Хятад улс, түүний дотор Ухань хотын 12 сая хүн ам бүх дэлхийн даяар анхаарлын төвд байна. Ухань хотын нэгэн орон сууцны 30 гаруй оршин суугч корона вирусээр өвчилж, 90 гаруй хүн өндөр халуурсан учир шалтгааныг нууц камерын бичлэгээр илрүүлсэн. Нэг эмэгтэй энэ вирусээр өвчилсөн байсан ба тэр орон сууцны хаалганы бариулууд руу сэмхэн гэтэж нуугдан шүлсээ хаяж байгаа бичлэг байв. /Эх сурвалж: Sin Chew Daily/ Британийн иргэн эрэгтэй 1-р сарын 20-22-нд Сингапурт болсон бизнесийн хуралд 100 гаруй төлөөлөгч оролцсоны дотор Хубэй мужаас ирсэн нэг хятад хүнтэй ойрхон байсан бөгөөд хурлын дараа Франц руу нисэж 1-р сарын 24-28-нд Альпийн нуруунд цанаар гулгажээ. Тэнд байхдаа амралтын байранд Британийн хэсэг иргэдтэй хамт байсан бөгөөд гэртээ харьсаны дараа халуурч 2-р сарын 6-нд эмнэлэгт хүргэгдсэн. Цанын баазад хамт байсан хүмүүсийн 5 нь халдвар авсан байсныг 2-р сарын 8-нд Францын ЭМЯ-ны сайд Агнес Бузин зарлан мэдэгдсэн.
Гэтэл бас хэдэн өдрийн дараа Францын цанын баазаас Испаний Маллорка арал дахь гэртээ буцаж ирсэн нэг хүнээс корона вирусын халдвар илэрсэн. Зөвхөн нэг хүнээс цааш яаж хэрхэн нууцаар халдварлан тархаж байгааг энэ жишээ харуулсан. Дөнгөж өнөөдөр коронавирус 12 хоног бус 24 хоног нуугдаж чадаж байгааг илрүүллээ. “Халдвар авсан болон нас барсан хүний тоог нуун дарагдуулж байна” хэмээн Хятадын нэгэн сайт тоо баримттайгаар дэлгэснийг Солонгосын MBN телевиз мэдээлсэн бөгөөд тэдний шинжээчдийн үзэж байгаагаар 154023 хүн халдвар авч, 26900 хүн эдгэрч, 24589 хүн нас барсан, 79808 хүний байдал хүнд байгаа гэж үзсэн. Хятадын тэрбумтан Гоу Венгүй Ухань хотын 49 шарил чандарлах газрууд 24 цагийн турш зав чөлөөгүй ачааллан ажиллаж, тэр орчинд органик матер үүсгэдэг хий хэт ихэссэн, Хятадын ЗГ нас барсан хүмүүсийн бодит тоог нуун дарагдуулж байна, 1000 биш 50000 давсан, халдвар авсан хүний тоог ч нуун дарагдуулж байна хэмээн эгдүүцэж мэдэгдсэн. КОРОНАВИРУС бол ТАХАЛ шүү дээ.
Эх сурвалж: Asu.mn