Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-аас “Төрийн алдаатай бодлого, эрх мэдэлтний хариуцлагагүй байдлаас болж, хүний амь сүйдсэнийг хэн хариуцах вэ” сэдэвт хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийлээ. Хурал зохион байгуулагчид Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүй амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, бүсгүйн амийг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхэж буйгаа илэрхийллээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг өнөөдөр хэдийгээр ажлаас нь чөлөөлсөн ч ял завших боломж олгохгүй байх талаас нь тэмцэнэ гэж дээрх төрийн бус байгууллагынхан мэдэгдсэн юм. Тус ТББ-ыйн зүгээс өнөөдөр төрийн албаныхан дунд архидалт газар авч нэг бус удаа хүний амь нас эрсдэж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд уг хэргийг үнэн зөвөөр шүүж, бүх мэдээллийг нь ард иргэдэд хүргэхийг шаардлаа.

 

Ж.Батдорж 

Эх сурвалж: BOLOD.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх