ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
"COVID-19” шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь Египетэд тогтоогдсон хүн эдгэрч, сүүлд өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.
"Уг өвчтөнийг 14 хоногийн хөл хориог дуустал эмнэлэгт байлгах бөгөөд түүнийг бүрэн эдгэрсэн эсэхийг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ авна” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Инас Хамам цахим шуудангаар дамжуулан мэдээлсэн байна.
Египетэд өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр уг халдвар илэрсэн Африкийн эхний орон болсон юм.
ДЭМБ-ын мэдээ гарахаас өмнө Египетийн төв телевиз коронавирусний халдвартай гадаадын иргэний шинжилгээ сөрөг гарсан талаар мэдээлсэн нь түүнийг халдвар авсан байсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн ажээ.