БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Корона вирусийн шинэ төрлийн халдварын улмаас БНХАУ хүн олноор ажилладаг томоохон үйлдвэрүүдээ түр зогосоогоод байсан билээ. Тус улсын нүүрсний хэрэгцээг хангадаг гол бүс болох Шаньси мужийн том уурхайнууд энэ хоригийн улмаас түр зогсож, олборлолт үлэмж буурсны улмаас тээвэр ложистикийн салбарын ажил мөн зогсонги байдалд ороод байв.

Тэгвэл эрх баригчид зогсонги байдалд ороод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ. Нэг том групп уурхайнуудаа ажилуулж эхэлсний дараа ийм үр дүн гарчээ. Тус улсын Үндэсний эрчим хүчний удирдах газар удахгүй 1274 уурхайн үйл ажиллагааг сэргээнэ хэмээн зарлажээ. Ингэснээр тус улсын нүүрсний салбарын ажиллагаа бүрэн сэргэх юм байна.

БНХАУ жилд 2915 сая тонн нүүрс хэрэглэдэг, дэлхийн хамгийн том хэрэглэгч юм.     

Х.Батсайхан

http://eagle.mn/

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх