Венесуэлийн таван гишүүнтэй гэр бүлд зориулагдсан нэг сарын хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сард 58 хувиар нэмэгдэж, 24.14 сая боливар буюу 328 ам.долларт хүрчээ. Энэ тухай Багш нарын холбооны баримтжуулалт, нийгмийн дүн шинжилгээний төвийн тэргүүн Оскар Меса мэдэгджээ.
“Цалингийн доод түвшний худалдан авах чадвар 250 мянган боливар буюу 3.4 ам.доллар байгаа нь энэ дүнгийн 1 хувьтай тэнцэж байна” хэмээн тэрээр ярьжээ. Цагдаа нар, багш нар, эрүүл мэндийн салбарын ажилтнууд зэрэг хэдэн сая хүн тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд нэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрээр нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн онд Венесуэлд үнийн өсөлт 7374,4 хувьд хүрсэн тухай Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн хороо 1 дүгээр сарын дундуур мэдэгдсэн юм.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4.8 сая орчим хүн орхин явжээ.
Э.Аянзаяа