“SpaceX” 2021 оноос сансрын жуулчдыг тойрог замд аялуулна

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“SpaceX” 2021 оноос сансрын жуулчдыг тойрог замд аялуулна

Америкийн SpaceX” компани шинэ Crew Dragon” хөлгөөрөө ирэх оноос эхлэн сансрын жуулчдыг тойрог замд хүргэнэ. 

Space.com” цахим хуудсанд мэдээлснээр, сансрын аялал жуулчлалын Space Adventures” компанитай аль хэдийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу дөрөв хүртэл тооны жуулчныг таван өдрийн турш аялуулах аж. Эхний нислэгийг ирэх оны эхээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нислэгийн үеэр Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбогдохгүй байна. 

Энэхүү түүхэн үйл явдал нь сансарт нисэхийг мөрөөддөг бүх хүнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг нээнэ. Энэ төслийн хүрээнд Space Adventures” компанитай хамтран ажиллахдаа таатай байна” гэж SpaceX” компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл хэлжээ. 

Space Adventures” компани урьд нь Оросын Союз хөлгөөр долоон жуулчныг сансарт аялуулсан юм. 

Crew Dragon” хөлөг нь 2010 оноос хойш ОУСС-д ачаа хүргэж байгаа Dragon” хөлгийн шинэчилсэн хувилбар юм. Сансрын энэхүү хөлөг нь долоо хүртэл хүний бүрэлдэхүүнтэй баг багтаах зайтай. Уг хөлгийг ирээдүйд ОУСС дээр осол болсон үед аврах завь болгон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ үүргийг Оросын Союз” хөлөг гүйцэтгэдэг байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх