“Ойгон нуур"-т хорогдсон 143 үхрийн сэг зэмийг гаргаж дуусжээ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон нуурт” өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газры алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан “Ажлын хэсэг” нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

Үхрийн сэг зэмийг  нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн,  40 мурт 3 метр гүн нүх ухаж булж устгасан байна. Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км.кв талбай бүхий 0.2060 км.куб ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний түвшин 1,664.2 метр юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх