Ассад: Гадны дарамт шахалтыг үл харгалзан Алеппо, Идлиб мужуудыг чөлөөлөх ажиллагааг үргэлжлүүлнэ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ассад: Гадны дарамт шахалтыг үл харгалзан Алеппо, Идлиб мужуудыг чөлөөлөх ажиллагааг үргэлжлүүлнэ

Сири улс гадны дарамт шахалтыг үл харгалзан Алеппо, Идлиб мужуудыг террористуудаас чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. Тэрбээр Сирийн хойд нутагт хийсэн тус улсын армийн давшилт амжилттай болсонтой холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлсэн байна.

Алеппо болон Идлиб мужийг чөлөөлөх тулалдаан үргэлжилж байна. Гадна дарамт шахалт, Сирийн хойд хилээс гарч буй хий хоосон хашхираанаас” үл хамааран терроризмтой хийж буй тэмцэл үргэлжлэх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Эдгээр мужийг чөлөөлснөөр дайн дуусна эсвэл терроризмыг устгана гэсэн үг биш гэдгийг бид бүрэн ойлгож байгаа. Алеппо, Идлиб мужуудад хүрэх амжилт бол эрт орой хэзээ нэгэн цагт хэт давруу үзэлтнүүдийг бүрэн ялахын эхлэл юм” гэж Асад нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх