Чингэлтэйчүүд бусад дүүргүүдийг МАНЛАЙЛЖ, ҮЛГЭРЛЭЖ байна

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Чингэлтэйчүүд бусад дүүргүүдийг МАНЛАЙЛЖ, ҮЛГЭРЛЭЖ байна

 

Улаанбаатар хотод хөгшид, залуучуудад амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тоглож наадах газар тун ховор. Тэгвэл өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хотод анхдагч, жишиг болохуйц томоохон бүтээн байгуулалтыг байгуулж чадсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. 
Өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн хувьд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Иргэдийнхээ хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж иргэдэд спортоор хичээллэх дадал зуршлыг олгох зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 10 дугаар хороонд усан бассейн, олон улсын стандартад нийцсэн хоккейн талбай, сагсан бөмбөг, теннис, бөхийн спорт зэрэг спортын 8 төрлийн уралдаан, тэмцээнийг зэрэг зохион байгуулах хүчин чадал бүхий танхимууд, 1000 хүний суудалтай спорт цогцолборыг бүтээн байгуулж байна. Иргэдийн хөгжлийг дэмжих "Хөгжлийн төв”, биеийн тамир, спортоор хичээллэх дадал зуршлыг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах Хөл бөмбөг, хөнгөн атлетик, спортын талбай, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах "Эрдмийн задгай театр”-ыг нийслэлийн хоймор болсон Чингэлтэй хайрханы өвөр бэлд орших "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д цогцлоосон билээ. "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нь 30 гаруй нэр төрлийн 70.000 мод, бут, сөөг бүхий 80 мянган га талбай ногоон орчин бүхий нийслэлийн хөгжилд өнгө нэмсэн томоохон бүтээн байгуулалт болж байна.
Иргэдийнхээ хөгжлийг дэмжих чиглэлээр нэн тэргүүнд ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжин бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, шууд худалдан авалтыг дэмжин "Чингэлтэйд үйлдвэрлэв 1, 2, 3” борлуулалтын салбар цэгүүдийг нээн ажиллуулж, одоогоор 2 салбартаа түлхүү үйлчилгээгээ хүргэн тогтвортой байдлыг ханган ажиллуулснаар 160 иргэн салбар дэлгүүрүүдэд 400 гаруй нэр төрлийн 6000 бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Чингэлтэйд үйлдвэрлэв салбар дэлгүүрүүдээр үйлдвэрлэгчид 2016-2019 онуудад 1 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийгээд байна.
Үйлдвэрлэгчдийн ажлын бүтээмжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн үйл явцыг өрх гэрээс тусгаарлах эрүүл ахуйг хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Зөөврийн ажлын байр” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ оны байдлаар нийт 120 ажлын байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж,  үйлдвэрлэгчийг 16-25 м.кв хэмжээтэй зөөврийн ажлын  байраар хангаснаар үйл ажиллагаа тогтмолжиж, өрхийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний нэр төрөл 10 хувиар нэмэгдэж, 249 иргэн тогтвортой ажлын байраар хангагдаж байна.
Ийнхүү Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ хөгжлийг дэмжих бүтээлч ажил, бүтээн байгуулалтаа эрчимтэй өрнүүлэн иргэдийн талархалыг хүлээгээд зогсохгүй Нийслэлийн бусад дүүргүүддээ бүтээлч ажлаараа манлайлж, үлгэрлэж эхэллээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх