Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцгой комисс хуралдуулж, хэрэгжүүлэхэд дөхөм шийдвэрүүдийг гаргалаа

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Коронавирусээс урьдчилан сэргийлж бид хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Хүн ардыг айдаст автуулаад байгаа айхтар өвчнөөс сэргийлэхэд иргэн бүрийн, албан байгууллага бүрийн сонор сэрэмж хамгаас чухал.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2020 оны 02 дугаар сарын 13-нд аймгийн онцгой комиссыг хуралдуулж хэрэгжүүлэхэд дөхөм хэдэн шийдвэрийг гаргажээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон тодруулбал баар сав, заал, уралдаан тэмцээн, хурал цуглаан, караокег хаасан бол 2-р сарын 13-ны өдрийн хурлаараа ресторан, хоолны газрын ажиллах цагийн хуваарийг тогтоож өгчээ.

Тухайлбал 22 цаг хүртэл ажиллана. Ажиллахдаа эрүүл ахуй, ариун цэврийг сайтар сахина. Мөн шуурхай штабыг Нутгийн удирдлагын ордондоо байгуулж 24 цагаар жижүүрлэн ажиллуулж байгаа юм байна. Мөн аймгийн Засаг дарга

Н.Наранбаатар нийт ард иргэддээ хувийн ариун цэврээ сайтар сахих тэр дундаа гараа зөв угааж хэвших, өөрийгөө болоод бусдыг хамгаалж амны хаалтаа тогтмол зөв зүүж хэрэглэх, сургууль цэцэрлэг хичээллэхгүй байгаа ийм үед эцэг эхчүүд хүүхэд рүүгээ анхаарал халамжаа сайжруулах, чанарлаг хоол хийж өгөх, бусаддаа шаардлага тавьж хамтдаа сэргийлэхийг уриалжээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх