ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Баян-Өлгийн аймагт нэгэн иргэнийг шинэ төрлийн коронавирусийн халдвартай байж магадгүй хэмээн сэжиглэн, тусгаарлаад байсан билээ. Тэгвэл сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь батлагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Мөн сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагдаад байсан юм.