АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Сангийн яамны 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд тэмдэглэжээ.  

Уг төлөвлөгөөнд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд өнгөрсөн онд гаргасан хүчин чармайлтуудыг дурдаад, тус улсад эдийн засгийн шахалт үзүүлснээр АНУ-тай хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон байна. 
БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоохын тулд АНУ, НҮБ тус улсын эсрэг олон арга хэмжээ авсан юм.  АНУ өнгөрсөн онд БНАСАУ-тай холбоотой 20 гаруй хувь хүн, аж ахуй нэгж, усан онгоцны эсрэг хориг арга хэмжээ авжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх