Гурван хүний хоёр нь Д.Трампыг улиран сонгогдож магадгүй гэж үзэж байна

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гурван хүний хоёр нь Д.Трампыг улиран сонгогдож магадгүй гэж үзэж байна

Ирэх 11 дүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулна гэж Америкчуудын дийлэнх нь үзэж байна. Энэ тухай Монмутын их сургуулийн судалгаа шинжилгээний албаны явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Судалгаанд оролцогчдын 27 хувь нь Д.Трампыг улиран сонгогдоно гэдэгт бат итгэж байгаа бол 39 хувь нь түүнийг дахин сонгогдож магадгүй гэж үзэж байна. Таван хүн тутмын нэг нь буюу 22 хувь нь Трампыг сонгуульд ялагдана гэж үзсэн бол 6 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Д.Трампын ялах боломжийг Бүгд Найрамдах намыг дэмжигчид голдуу өндрөөр үнэлжээ. Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 59 хувь нь Д.Трампыг сонгуульд заавал ялна гэж үзсэн бол 34 хувь нь түүнийг ялах магадлалтай гэж үзсэн байна. АНУ-ын 59 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх