НМХГ: Хэрвээ ажилтан тань халуурч, ханиалгаж байвал чөлөө олго...

  • 0
  • 74
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баярыг угтаж хийж буй шалгалтын талаар мэдээллэж байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлжээ. 

Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 2-ны хүртэл бүх шатны боловсролын газар, үзвэр, үйлчилгээ, интернэт тоглоомын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийн дагуу 1680 ААН-д мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага мөн үйлчилгээний салбарынхан үйлчлүүлэгч нартаа шаардлага тавьж, масктай үйлчлүүлэх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө төдийгүй бусдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

НМХГ-аас гарч буй зөвлөмжүүдийн нэг болох амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бол бүрэн боловсруулж хэрэглэх хэрэгтэй.

Хэрвээ ажилтан, албан хаагч тань халуурч, ханиалгаж байвал удирдах албан тушаалтнууд хөдөлмөр зохицуулалт хийж, чөлөө олгож, ажлын байранд нэвтрүүлэхгүй байх шаардлагатай.

Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх болон 70128012 утсанд хандаарай.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх