ЕГИПЕТ: Музейд биеэ зохисгүй авч явбал их хэмжээний торгууль ноогдуулна

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ЕГИПЕТ: Музейд биеэ зохисгүй авч явбал их хэмжээний торгууль ноогдуулна

 

Египетийн музейд биеэ зохисгүй авч явах болон архитектурын дурсгалд тоомжиргүй хандсаны төлөө ноогдуулах шийтгэлийг тус улсын Засгийн газар чангатгах шийдвэр гаргасан талаар РИА Новости мэдээллээ. 

 

Египетийн парламент 1983 оны хуулинд нэмэлт оруулж, Египетийн соёлын өвийн объектууд руу / жишээлэхэд, цац суварга / авирах эсвэл ийм объектуудын эсрэг танхай үйлдэл гаргавал 100 мянган египет фунт /монгол мөнгөөр 16.5 сая төгрөг орчим/ -аар торгох шийдвэр гаргасан байна. Түүхэн үзмэрүүд, эд өлгийн зүйлийг албан ёсны баримт бичиггүйгээр худалдаалахыг оролдвол үүний төлөө хүлээлгэх хариуцлагыг 10 сая фунт /1,6 тэрбум төгрөг/ болгон нэмэгдүүлжээ. Мөн хууль зөрчсөн этгээдүүдэд чанга дэглэмтэй хорих ял оноох аж. 

 

Ийнхүү хуулиа чангатгах болсон нь сүүлийн үед соёлын объектууд байх нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх, жуулчид түүхэн эд өлгийн зүйлсийг хулгайлах оролдлогууд олноор гарах болсонтой холбоотой гэнэ.

 

Энд дуулгахад, 2018 онд Данийн жуулчид түүхэн дурсгалыг гутаан доромжилсон хэрэгт буруутгагдаж байв. Жуулчид Хеопсын цац суварга дээр нүцгэн зургаа авахуулсан нь шүүмжлэл дагуулж, улмаар Египетийн холбогдох байгууллага хэрэг үүсгэн шалгаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн 

 
Shuud.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх