Ж.ЭРДЭНЭБАТ: Иргэдийнхээ оролцоотойгоор бүхий л салбарт тогтвортой хөгжлийг ханган ажиллахыг зорьдог

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
title=
  Иргэддээ нийгмийн суурь үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон бүтээлч ажлууд, томоохон бүтээн байгуулалтаараа нийслэлд өнгө нэмж жишиг болж буй Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааг онцлон тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа.   
- Чингэлтэй дүүрэг жил бүр уриалга дэвшүүлж, тодорхой чиглэлд зорилт дэвшүүлж ажилладаг шүү дээ. Ингэснээр ямар үр дүн гарсан бэ? Хийгдсэн бодит ажлуудаасаа дурдаач?
- Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэддээ нийгмийн суурь үйлчилгээг чанар хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорин жил бүр тодорхой чиглэлд зорилт дэвшүүлж үр дүнтэй, бүтээлч ажлуудыг иргэдийнхээ санал, санаачилга, оролцоотойгоор хийж хэрэгжүүлж байна.
Бид 2017 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтот төсөл, аянууд, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн. Түүнчлэн манай дүүрэгтэй хамтын ажиллагаатай бусад улс, хот, дүүргүүдтэй хамтран эрүүл мэндийн үзлэг, оношилгоо зэрэг үйлчилгээг олон удаагийн давтамжтай иргэддээ хүргэлээ. Ингэснээр иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөл бүрдсэн төдийгүй эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж чадсан.
Өрх бүрд хүрч ажиллах үүднээс 2018 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлан ажилласан. Цэцэрлэг, сургуулийн өргөтгөл, бүтээн байгуулалт, хүүхэд, залуусын суралцах нөхцөл боломжийг сайжруулах олон талт ажил, агаар, хөрсний бохирдлыг бууруулах Дулаалгын аян”, иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудыг энд нэрлэж болох юм. Манай дүүрэгт үйлдвэрлэгч иргэд олноор нэмэгдсэний зэрэгцээ өрхийн орлого нэмэгдэж эхэлсэн. Мөн иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, өрхийн халаалт дулаалгын асуудлыг шийдвэрлэж, аятай тухтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна.
 Энэ зорилтоо үргэлжлүүлэн 2019 оныг Иргэдийн хөгжлийг дэмжих жил” болгон Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг 1-19 хороонд өрнүүлж төрийн бүх төрлийн үйлчилгээг иргэдийн оршин суугаа хороодод төвлөрүүлэн, тэдний санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Харин энэ жилийн хувьд Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж иргэдэд хүргэх нийгмийн бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь иргэд юу хүсэж байна түүнийг бид хийж, шийдвэрлэхээр ажиллаж байна.      
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 97.5 ХУВЬ НЬ ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛЖЭЭtitle=
- Дүүргийн хувьд иргэдийн санал, санаачилгыг нэн тэргүүнд тавьдаг. Иргэд, оршин суугчид юу хүсэж байна түүнийг эрэмбэлэн ажлаа хийж байгаа гэлээ. Голлох дэд бүтцийн ямар ажил байв?
- Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ санал, санаачилга, оролцоотойгоор бүхий л салбарт тогтвортой хөгжлийг ханган ажиллахыг зорьдог. Манай дүүрэг газар нутгийн байршлын хувьд уулархаг бүсэд хамаардаг тул иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс авто замын бүтээн байгуулалт чухал ач холбогдолтой юм.
Дүүргийн хэмжээнд 2015 онд 89.8 км авто замтай байсан бол 2016-2019 онуудад орон сууцны хорооллын орц гарц, байшин хорооллын автомашин зорчиход хүндрэлтэй 76 байршилд асфальт болон чулуун 45.2км авто зам шинээр ашиглалтад оруулснаар нийт 135 км авто замын сүлжээтэй болсон. Өмнө нь автомашин явах нь бүү хэл явган хүн явахад хүндрэлтэй зам их байлаа. Одоо энэ асуудлыг үе шаттай шийдвэрлээд явж байна даа.
title=
-Зам дагаад хөгжил гэдэг дээ?
-Яг тийм. Автозамын сүлжээг дагаад иргэн, ААН, байгууллага зэрэг үйлчилгээний газрууд ихээр бий болж, иргэдэд аливаа үйлчилгээ ойртож эхэлсэн гэж хэлж болно. Мэдээж авто замын ажлыг дагаад 66 мянга 353 метр.квадрат явган хүний зам, ус зайлуулах шугам сүлжээ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулсан.
Тухайлбал нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжинд 2016 онд 8600 ширхэг гэрэлтүүлэг байсан бол 2019 оны байдлаар 10915 гэрэлтүүлэгтэй болсноор нийт нутаг дэвсгэрийн 97.5 хувь нь гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд 269 гэрэлтүүлэг хийгдсэнээр 100 хувь гэрэлтэй дүүрэг болохоор зорин ажиллаж байна. Хэдий гэрэлтүүлэгтэй байна төдий чинээ гэмт хэргээс сэргийлж чадна шүү дээ. Мөн хяналттай орчныг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын гадна болон дотор зориулалтын камер, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 11 мянга 522 ширхэг хяналтын камерыг суурилуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон. Камержуулах нь аливаа эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал хэрэгсэл учраас энэ ажлаа цааш бид үргэлжлүүлэн хяналттай орчинг бий болгоно.
ИРГЭДИЙН АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОtitle=
-Дэд бүтцийн ажил Чингэлтэй дүүрэгт нэлээн өрнөж байгаа. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил эрчимтэй өрнөж байх шиг байна?
-Хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийн санал хүсэлтийг үндэслэн дэд бүтцийн төв байгуулах ажлын эхлэл Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжиж байгаа. Тус хорооны 196 айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэж одоогийн байдлаар 159 айл дулаан цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдож хашаандаа ая тухтай амьдарч эхлээд байна. Иргэд их идэвхтэй хамрагдаж, бидний ажлыг дэмжин ажилласан.
title=
Үүнээс гадна 14, 18 дугаар хороонд нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчлэх худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчин бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр ажлууд хэрэгжсэнээр хэтдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон, авто зам дэд бүтцээр хангагдсан, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүртээмжтэй жишиг шинэ байшин хорооллыг цогцлоохыг зорьж байна.   
Ер нь ямар ч газарт дэд бүтэц их чухал. Дэд бүтэцтэй газарт хөгжил явагддаг юм. Ялангуяа иргэдийн амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь Чингэлтэйчүүдийн эрхэм зорилго.
title=
- Танай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна?
- Нэг үе сургууль цэцэрлэгийн хүртээмж тун тааруу, ангиуд хүчин чадлаасаа давж ажиллаж байсан үе бий. Мэдээж иргэдийн анхдагч хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нутгийн захиргааны байгууллагаас бодлогоор дэмжин хүүхэд, залуусын суралцах нөхцөл боломжийг сайжруулах олон талт ажлууд хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт шүү дээ.  2016-2019 онуудад сургуулийн өмнөх боловсролын 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 11 цэцэрлэгийн барилгыг өргөтгөснөөр 3060 хүүхдийн орыг нэмсэн чадсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 3 бага сургуулийн шинэ цогцолбор, 2 сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 1310 сурагчийн хүчин чадлыг бий болгоод байна. Энэ жил 2 сургуулийн өргөтгөл, 9 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна.
-Та ярианы эхэнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа хэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, тоног төхөөрөмж хамгийн чухал юм шиг санагддаг?
-Тантай санал нэг байна. Иргэд маань эрүүл саруул байхад хамгийн гол нь урьдчилан сэргийлэх явдал бөгөөд эрүүл мэндийн байгууллагын чадал, чадамж чухал. Чингэлтэйчүүд эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд 12, 17 дугаар хороодод шинжилгээ, оношилгоо, эмчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэн иргэдэд үйлчлэх олон улсын жижигт нийцсэн Жишиг Өрхийн эрүүл мэндийн төв” үйл ажиллагаагаа явуулж байгаа.
title=
Мөн 14, 16 дугаар хороодод жишиг эрүүл мэндийн төвийн барилгын ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор анхан шатны тусламж үйлчилгээний Мобайл технологийн иж бүрдлийг дүүргийн Эрүүл мэндийн төв болон хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгож иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэйгээр үйлчилгээг үзүүлж байна. Бас зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмж, Сүрьеэ, БЗДХВ, ХДХВ, ДОХ-ын кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмж зэргийг дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлээд байна.
Ингэж эрүүл мэндийн байгууллагынхаа хүчин чадал, чадамжийг нэмэгдүүлж байж иргэд маань эрүүл саруул байна шүү дээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх