“Оскар”-ын наадам эхэллээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Америкийн кино урлагийн академийн Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм. Оскар-2020” наадамд Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг ABC суваг шууд дамжуулан үзүүлж байна. 

Мөн Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл 1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ. Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /Ирланд эр”/, Тодд Филлипс /Жокер”/, Сэм Мендес /1917”/  болон Бон Жун Хо /Шимэгч”/ нар нэр дэвшжээ. 

Оскар-2020 наадмын улаан хивсний ёслол

/

1917” киноны найруулагч Сэм Мендес гэргийн хамтаар

/

Холливудад нэгэн удаа” кинонд тоглосон Брэд Питт

/

1917” киноны гол дүрүүд болох Дин-Чарльз Чепмен, Жорж Маккей нар

/

Шимэгч” киноны уран бүтээлчид

/

Америкийн найруулагч, жүжигчин Спайк Ли домогт сагсанбөмбөгч Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн ийнхүү хувцаслажээ

/

Оскар-2019” наадмын Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн Оливиа Коль
 
Э.Хулан
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх