Стив Жобсыг аварч чадаагүй шалтгаанаа тайлбарлажээ

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Стив Жобсыг аварч чадаагүй шалтгаанаа тайлбарлажээ

 

Х.ОЮУНБОЛД

"Apple” компанийн эзэн асан Стив Жобс 2011 онд нас барсан билээ. Харин түүний үхлийн шалтгаан болсон хорт хавдрын талаар түүнийг эмчилж байсан  хорт хавдрын эмч Дэвид Агус ОХУ-ын "Форбес” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэрээр "Түүнийг эмнэлгийн тусламж авахад хэтэрхий оройтсон байсан. Түүнийг амьдралынх нь сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлж чадаагүй. Анх үзүүлэхэд эмчилгээ нь буруу байсан нь түүнийг нас барахад хүргэсэн хоёр дахь шалтгаан байсан” гэж мэдэгджээ. 2004 онд Стив Жобс хорт хавдартайг нь тогтоосон. Өмнө нь түүний эмчлүүлэхээр хандсан эмч нар хагалгаа хийлгэхийн оронд хоолны дэглэм барихыг зөвлөсөн. Тиймээс хорт хавдар түүний бүх биеэр тархсан. Энэ нь алдаа байсан. Ситив Жобс  биеэ чагнах авьяастай байснаас гадна юу хүсч байгаагаа мэдэж байсан. Гэхдээ тэр эмч биш. Энэ өвчинтэйгөө тэмцэхэд тэрээр буруу шийдвэр гаргаж хагалгаа хийлгэхээс татгалзсан.Тэгээгүй бол түүнийг аварч болох байсан гэв.  Өөр нэг нөлөөлсөн шалтгаан түүний амьдралын нөхцөл байдалтай холбоотой гэж ярьсан аж.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх