Арабын хойг дахь "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

  • 0
  • 60
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Йеменд явуулсан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэлийн /AQAP/ үүсгэн байгуулагч, толгойлогчийг устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ. 

АНУ Йеменд явуулсан терроризмтой тэмцэх тусгай ажиллагаагаараа AQAP бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Касим аль-Римиг амжилттай устгалаа гэж Цагаан ордноос нийтэлсэн Д.Трампын мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

К.Римиг устгаснаар AQAP болон Аль-Каида бүлэглэлийн үйл ажиллагааг сааруулж, манай улсын үндэсний аюулгүй байдалд учрах аюул заналыг бууруулах юм гэж дээрх мэдэгдэлд дурджээ. 

Э.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх