Иргэн Г 605.5 сая төгрөгийн 175 ширхэг И-баримт хууль бусаар бүртгүүлжээ

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Иргэн Г 605.5 сая төгрөгийн 175 ширхэг И-баримт хууль бусаар бүртгүүлжээ

 

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд систем автоматаар эрсдэл тооцсон гэдгийг мэдээлсэн. Түүнчлэн 996 иргэний 2 тэрбум 105 сая төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй” гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн билээ.

Тодруулбал :Иргэн А нь зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг компанид 2019 оны гуравдугаар сард угтах үйлчилгээнд ажилд орсноос хойш тухайн зочид буудлын 81.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1013 ширхэг төлбөрийн баримтыг өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.

Мөн иргэн Г нь цахим төлбөрийн системд баталгаажуулаагүй 605.5 сая төгрөгийн 175 ширхэг баримтын мэдээллийг хууль бусаар олж, системд бүртгүүлсэн.

Иргэн Ё нь Япон улсаас худалдан борлуулах зорилгоор импортолсон автомашинаа борлуулахдаа цахим төлбөрийн баримт олгодоггүй бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж, өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Эдгээр асуудлыг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй юм байна

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх