Дэлхий дээр өнөөдөр 600 гаруй угсаатны 7 тэрбум гаруй хүн амьдарч байна. Дэлхийн хүн ам 1800 он хүртэл 1 тэрбум хүрээгүй байсан бол сүүлийн 200 жилийн хугацаанд 1 тэрбумаас 7 тэрбум хүртэл өссөн. Дэлхийн 200 гаруй улс орнуудаас Хятад болон Энэтхэг улсууд 1 тэрбум давсан хүн амтай. Тэгвэл Хятад буюу мандарин хэлээр дэлхийн хүн амын 1/7 нь ярьдаг бөгөөд хамгийн олон хүн ярьж буй хэл ажээ.
Мандарин хэл: 1.1 тэрбум гаруй хүн ярьдаг. БНХАУ, Тайвань болон Сингапур улсын албан ёсны хэл болдог.
Малай хэл: 247 сая орчим хүн ярьдаг. Зүүн Өмнөд Азийн тэр дундаа Индонез, Бруней, Малайз, Тайланд болон Индонез улсын албан ёсны хэл юм.
Франц хэл: 233 сая хүн ярьдаг. Франц болон Бельги, Люксембург, Монако, Швейцар зэрэг Европын улсуудаас гадна Канад улс, Баруун Африк, Номхон далайн бүсийн зарим улсуудыг оролцуулаад 30 орчим улсын албан ёсны хэл юм.
Бенгал хэл: 224 сая хүн ярьдаг. Энэтхэг, Бангладеш улсуудын албан ёсны хэл болдог.
Португал хэл: 215 сая хүн ярьдаг. Португал болон Америк тивийн Бразил, Африк тивээс Мозамбик, Кабо Верди, Ангол, Гвиней-Бисау, Сан-Томе Принсипи улсуудын албан ёсны хэл.
Орос хэл: 201 сая орчим: Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улсуудын албан ёсны хэл болно.
эх сурвалж: babbel.com
Бэлтгэсэн: Б.Бямбабаяр