НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас саатууллаа

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас саатууллаа

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт саатуулсан байна. Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачих гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх