ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал
Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна.
БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна.
Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтууудын асуудал гарч буй. Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна.
Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна. Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гарах гэж байна.
Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.
Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.
Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй. Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллийн асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана.
Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно” гэв.