Туркменистан улс хоосон газарт цоо шинэ хот байгуулах зорилгоор $1.5 тэрбумын үнэ бүхий барилгын материал, тоног төхөөрөмж импортлохоор болсныг тус улсын засгийн газар өнөөдөр мэдэгджээ. Шинэ хот байгуулах төслийг ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү удирдах гэнэ.
Гол экспортын бүтээгдэхүүн нь болох байгалийн хийн үнэ ханш унаж, гадаад валютын нөөц нь багассан Туркменистан улсын хувьд энэ нь онцгой сонин шийдвэр болж байна.
Ерөнхийлөгчийн ганц хүү, одоо 38 настай Сердар Бердымухамедов өнгөрсөн онд төв бүсийн Ахал мужийн захирагч болсон юм. Тэрээр өөрийн захирдаг мужийн төвийг шинээр байгуулах даалгаврыг ерөнхийлөгч ааваасаа авсан байна. Сердарыг аавыгаа залгамжилж, Туркменистаны дараагийн ерөнхийлөгч болох хүн гэлцдэг.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters