Оросын тэрбумтнууд сарын дотор 8 тэрбум ам.доллар алджээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Оросын тэрбумтнууд сарын дотор 8 тэрбум ам.доллар алджээ

Өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын долоон тэрбумтны хөрөнгө нийлээд 2.7 тэрбум ам.доллароор өссөн бол 16 тэрбумтан 8 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээжээ. Ийм мэдээллийг манай гарагийн хамгийн баян 500 хүний хөрөнгийн талаарх мэдээлэл бүхий Тэрбумтнуудын индекс”-ийг 2012 оны гуравдугаар сараас хойш гаргаж байгаа Bloomberg” агентлаг өгсөн байна

Он гарснаас хойш хөрөнгийнхөө хэмжээг өсгөж чадсан Оросын долоон тэрбумтан бол Владимир Потанин /1.44 тэрбум ам.доллароор өсгөсөн/, Вагит Алекперов /600 сая ам.доллар/, Виктор Рашников /247 сая ам.доллар/, Леонид Федун /237 сая ам.долла/, Сулейман Керимов /145 сая ам.доллар/, Андрей Гуриев /38.9 сая ам.доллар/, Виктор Вексельберг /22.5 сая ам.доллар/ нар юм.

Харин нэгдүгээр сард азгүйчүүдийн жагсаалтад багтсан 16 хүнээс хамгийн их буюу 2.46 тэрбум ам.долларын алдагдлыг Леонид Михельсон хүлээжээ. Түүний дараагаар тэрбумтан Геннадий Тимченко /1.96 тэрбум ам.доллар алдсан/ Андрей Мельниченко /1.52 тэрбум ам.доллар/, Алексей Мордашов /976 сая ам.доллар/ нар орсон байна. 

Тэрбумтнуудын индекс”-ийн эхний байранд Америкийн Amazon” компанийн тэргүүн Жефф Безос 124 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдэж байна. Он гарснаас хойш түүний хөрөнгө 9.28 тэрбум ам.доллароор өсжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх