Генерал Б.Хурц УИХ-ын гишүүн болох бэлтгэлээ базааж эхэлсэн үү?

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Б.Сондомдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагын хаалга татах болсон Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц сүүлийн үед ажин түжин байна. Магадгүй Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй ШИНЭ намынхан тэтгэврийн зээлтэй холбоотой асуудалд анхаарал хандуулаад завгүй яваатай холбоотой байж мэдэх, түүнийг сураглах нэгэн улс төрийн хүрээнд хараахан гарсангүй.

Сонирхолтой нь, генерал Б.Хурц УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихээр болж дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан тухай мэдээллийг зарим сайтад гарчээ.

Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр тэрээр Баянзүрх дүүргээс нэр дэвших магадлал нь өндөр аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуульд горилогчид намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг гаргасан байдаг. Уг шийдвэрийн дагуу сонгуульд дахин нэр дэвших УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхолд тэргүүтэй улстөрчид түрүүчээсээ 100 сая төгрөгөө тушаагаад дуусгасан талаарх мэдээлэл гарсан.

Хэдийгээр АН-ын зарим гишүүдийн зүгээс 100 сая төгрөгийн дэнчинг 60 тэрбумын хэрэг”-тэй адилхан хэмээн шүүмжлэх болсон ч намын дарга С.Эрдэнэ 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэж ардын зүйр цэцэн үг бий. Тэр хүн өөрийн дэмжигч 100 сайн найз нөхөдтэй юм бол яаж улс төрд явах юм, хэн дэмжихэв дээ. Өөрийг нь дэмждэг 200 найз нөхөд, хүрээлэл нь найзыгаа дэмжээд 100 сая төгрөг хандивлаж яагаад болдоггүй юм. Энэ үр дүнд 100 сая төгрөг амархан бүрдэнэ. Тэр хүн үнэхээр нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын төрд хэрэгтэй гэвэл түүнийг хэдэн мянган хүн ч дэмжиж болно хэмээн ярьсан байдаг. 

Харин энэ удаад генерал Б.Хурц дэнчингийн 100 сая төгрөгөө АН-д тушааснаар нэр дэвших эхний болзлоо хангасан бололтой.

Генерал Б.Хурцыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон тухай мэдээлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарч байсан удаатай. Гэвч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял ногдуулсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдийн шүүсэн талаарх бичлэг олон нийтэд ил болсон нь тухайн үед Б.Хурцыг улс төрд орсон тухай мэдээллийг дарах шалтгаан болсон юм. 

Шинээр баталсан Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Баянзүрх дүүргийг хоёр тойрог, таван мандаттай байхаар хуваарилаад байгаа билээ. Үүний дагуу УИХ-ын ээлжит сонуулиар намууд томсгосон мажоритар бүхий хоёр тойрогт тус бүр таван нэр дэвшигчээ өрсөлдүүлэх учиртай.

Тэгэхээр генерал Б.Хурц Баянзүрх дүүргийн аль тойргоос нэр дэвших эсэх нь анхаарал татах асуудал байх бололтой. Хамгийн гол нь, түүнтэй нэг тойрогт нэр дэвших өрсөлдөгч нь Тагнуулын ерөнхий газрын даргаас буусан үеэс өөр рүү чиглэсэн шүүмжлэл, хардлагыг нийгэм, улс төрийн хүрээнд түгээх болсон, түгээсээр байгаа ШИНЭ намын дарга Ж.Батзандан байх уу гэдэг нь мэдээж сонирхолтой сэдэв. Цаашлаад Б.Хурц УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд саарал ордны улс төрд ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуулт хөврөх нь дамжиггүй.

Г.Эрхэс

Эх сурвалж: 24tsag.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх