Австралийн Викториа мужид мод бэлтгэлийн улмаас олон тооны коала баавгай үхсэн хэрэг гарчээ. Коалагийн гол амьдрах орчин болох эвкалипт модыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон тоогоор тайрч бэлтгэжээ. Үүний дүнд зарим коала өлсөж үхсэн бол зарим коалаг бульдозерт өртөж үхсэн нь тогтоогджээ. Амьд үлдсэн 80 орчим коалаг аварчээ.
Одоогийн байдлаар тус газар ямар компани мод бэлтгэлийн ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Австралийн ойн гаралтай бүтээгдэхүүний холбооны мэдээллээр, эвкалипт бодыг арваннэгдүгээр сард бэлтгэдэг бөгөөд гэрээлэгч компани ан амьтныг хамгаалах дүрэм журмыг сахиж ажилласан гэнэ. Гэсэн хэдий ч тус улсын ан амьтан хамгаалах “Animals Australia” байгууллага хууль тогтоомжийг зөрчсөн хэд хэдэн хэрэг илрүүлсэн гэж мэдэгджээ. Австралийн ойн гаралтай бүтээгдэхүүний холбоо энэ хэргийг шалгахаа мэдэгдсэн байна. Австралид гарсан ойн түймрийн улмаас олон тооны коала мөн үхсэн билээ.