"Хаврын 17 учрал" киноны жүжигчин Алдарт Вячеслав Тихонов: "Эхлээд эхнэр маань, дараа нь охин минь надаас урвасан"

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ядуурал, ганцаардал дунд 10 жилийг өнгөрүүлжээ.

Алдарт Вячеслав Тихонов.

Одоохондоо чи нас залуу цус шингэн болохоор, киноны найруулагчид тувт араас чинь гүйгээстэй, нэр хүндийн оргилд хүрсэн болохоор, чи нэхэл дагал ихтэй бас хүмүүст ч хэрэгтэй. Харин энэ бүхэн чинь дөнгөж дуусангуут л, чамайг гэх сэтгэлээ татан, өвчин зовлонд баригдаад ирэхийн алдад чинь хамгийн ойр дотны чинь хүмүүс хүртэл мартаж орхидог билээ.

Зөвлөлтийн алдарт жүжигчин Вячеслав Тихонов бидний ертөнцийг үүрд орхиж одоод, арван жилийг үджээ. Тэрээр 81 насыг зооглосон ч, амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ямар их хүнд бэрхшээл зовлон туулсныг нь хүмүүс тэр бүр мэддэгүй юм.

1990 онд тэрээр Нонна Мордюковатай сууж байхад нь төрсөн дөчин настай Владимир хүүгээ оршуулсан билээ. Өөрийн үр хүүхдийнхээ төлөө зовож шаналах гэдэг нь энэ яваа хувь тавилангийн нь хувьд хамгийн хэцүү зүйл билээ.

/

Вячеслав Васильевич амьдралынхаа сүүлчийн арван жилд эхнэр охин хоёрынхоо дэргэд байсан ч ганцаардалд байсан ажээ. Олон сая хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээн, хайртай дүрийг үзэн баясах тэр халхавчин дор тэрээр байнгын дарамтан дор амьдарч байжээ.

Жүжигчин маань хүний хувьд маш аядуу зөөлөн, шийдэмгий бус нэгэн байсан болохоор эхнэртээ хангалттай их мэдлийг бий болгодог байжээ.

Гэхдээ цор ганц зүйл нь гэвэл, тэрээр урвалтыг хэзээ ч өршөөж уучилдаггүй байжээ. Түүний анхных нь гэргий болох Нонна Мордюковагийн явдал задгайрч, элдэв хэл аманд холбогдонгуут, Тихонов шууд салах өргөдөлөө өгч байжээ.

Жүжигчин маань хоёр дахь удаагаа гэрлэх үедээ нилээн хашир сууж, нас дөч шахсан байлаа. Түүний энэ удаагийн амьдралын нь дагуул болох франц хэлний багш хүүхэн Тамара нь сүрхий хартай бөгөөд хөөрхий Штирлицийг хэнтэй хаагуур явж, юу хийсэн тухай өдөр бүрийн тайланг нь шаарддаг нэгэн байлаа.

Эхнэр нь жүжигчнийг өөрийн төрсөн хүү Владимиртай нь ч уулзаж учирахыг нь хясаж хориглодог байжээ. Бид хоёр машины гарашд л нууцаар уулздаг байлаа хэмээн Вячеслав Васильевич ярьж байлаа.

Чухам ийм л шалтгааны улмаас жүжигчин маань, түүнд ухаангүй их хайртай байсан анхны эхнэр Нонна Мордюковаг эцсийн замд нь үдэж чадаагүй гэдэг. Ноннагийн оршуулгын ёслолд Тихоновыг ирээгүйд хүмүүс маш их гайхаж байсныг нь би санадаг юм. За яахав дээ, Бурхан гэж байдаг шүү дээ, гэж бодоод, дараа нь би өнөөх галзуу Тамарааг нь санаж билээ. Энэ бол түүний л хийж байгаа хэрэг. хэмээн Ноннагийн дүү хүүхэн ярьсан байдаг.

Жүжигчний амьдралын нь сүүлчийн жилүүд үнэхээрийн их ганцаардалд байсан бөгөөд түүнийг ганц тайвшруулдаг юм нь Стёпа нохойтойгоо л олон цагаар гадаа өнгөрүүлдэг явдал байв.

Тамара нь хамаг цаг заваа найз нөхдийнхөө дунд өнгөрүүлэх дуртай нэгэн байлаа.

Байнгын хэрүүл маргаанд эцэс төгсгөл гэж байдаг билээ. Эхнэр нь орон байраа хоёр хэсэг болгож хуваахыг шургуу шаарддаг болов. Ингээд хоёр тийш болсон тэд бүр харьцахаа ч больсон бөгөөд энэ байдал нь нийтийн байрны уур амьсгал шиг харагдахаа ч больжээ.

Тихоновын амьдралын сүүлчийн ганц дурсамж нь гэвэл, хүүхэд үеийн нь хайр сэтгэлийн дурсамж байсан агаад тэрээр үүнийгээ ихэд хичээн, эрж хайж байж олж авсан гэдэг билээ. Тэр охиныг нь Юлия гэдэг байсан ба тэд утасаар олон цагаар, удаан ярьдаг байсан ч, уулзалдаж амжаагүй ажээ.

2009 оны 12 сарын 4 нд жүжигчин маань нас барав.

Жүжигчний охин Анна нь эхээс салж явжээ. Тэрээр эцгийнхээ нэр алдараар дажгүй мөнгө олж, тэр чигээр нь өөртөө зарцуулсан ажээ.

Тэр нөхрийнхөө хамт Вячеслав Васильевичийн оролцоотой кино бүтээдэг багахан кино студийг нээж ажиллуулсан байдаг юм.

Эцгийнхээ 80 насны ойгоор тэр домог мэт болсон кинонуудын нь талаар түүний ярицлага сурвалжлагыг асар их үнээр хийхийг зөвшөөрчээ.

Гэхдээ хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл, эцгийнхээ эцсийн хүсэл болох, түүнийг нас барсных нь дараа анхны эхнэр Нонна Мордюкова болон хүү Володя нарын булштай зэрэгцүүлэн оршуулах, мөн сүмд хойтохыг уншуулах хүсэлтийг нь биелүүлээгүй юм.

Жүжигчний хойдын буяныг үйлдэж, Олег Янковскийн булшны дэргэд оршуулжээ. Нэмж хэлэх өөр юу ч байх билээ дээ. Бидний амьдралд сэтгэлд таагүй яасан ч их муу муухай зүйл тохиолдохыг хэлж барах билээ.

Норзонгийн Энхбаяр (Ebr Bulgan)

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх