ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Үхлийн аюулт коронавирусийн тархалт ихтэй байгаа Хятад улсад нийт 243 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өчигдөр /2020.01.31/ л гэхэд 72 хүнийг эмнэлгээс гаргажээ.
Хятадаас бусад улсад коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварын улмаас олон улсын онц байдал зарласан билээ. Энэ нь уг вирусийг онц аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм гэж мэргэжилтнүүд дүгнэж буй.
ДЭМБ Хятад улсын коронавирусийн эсрэг тэмцэл, хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн билээ. Одоогийн байдлаар Вьетнам, Герман АНУ, Япон улсуудад хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгджээ.
Zindaa.mn