ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс, … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.
Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.