ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн “Коронавирус”-ын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна.
Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс коронавирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсооно уу.
Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ