Хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдах гэж байхад нь баривчиллаа

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдах гэж байхад нь баривчиллаа

Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтэс шалгалт явуулжээ. Ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шонхор” худалдааны төвийн автомашины зогсоолд, .

Түүнчлэн эд мөрийн баримтаар хойлог шувууны тус бүр нь 1400-1800 грамм жинтэй гурван махыг бусад баримтын хамт хураан авчээ. Мөн сэжигтэн Ч”, Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж, тэдэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийж байгаа аж.

Ташрамд хэлэхэд, Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж, Монгол Улсын Улаан номонд оруулсан байдаг. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж, худалдаалж, үргээж байршлыг нь алдагдуулсаар байна.

ХУУЛЬ БУСААР АН АГНАСАН ТОХИОЛДОЛД НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭДЭГ

24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын 102 утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриалав.

a2fc8aa3ea11b4c86885fc53f23dfee0_199068

7ed7529965de3085fe8723a88ab3b35d_199068

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх