Нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг буулгажээ

  • 0
  • 178
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хавайд байрладаг Inouye телескопын тусламжтайгаар нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг буулгаснаа астрономичид танилцуулжээ. “Өмнө нь бид нарыг хурц гэрэлтэй нэгдмэл цул биет гэж төсөөлдөг байсан бол одоо олон жижиг хэсгээс бүрддэгийг анх удаа харлаа. Энэ бол нарны гадаргыг хамгийн өндөр нарийвчлалтай буулгасан зураг юм” гэж Inouye телескопын төслийн удирдагч Томас Риммеле мэдэгджээ.

Тэдний ашигласан телескоп нь 30 км нарийвчлалтай. Inouye телескопын дараа орох өндөр нарийвчлалтай телескоп нь үүнээс хоёр дахин бага үзүүлэлттэй юм. Зурагнаас харвал нар нь маш олон алтлаг ширхэгээс тогтсон бүтэцтэй юм байна. Нэг ийм алтлаг ширхэг нь Франц улсын газар нутагтай тэнцэх хэмжээтэй юм.

Нарны цөмөөс Цельсийн 6,000 хэм хүртэл халсан плазмагийн бөөгнөрөл  ингэж гадарга руугаа товойж гарч ирдэг байна. Харин хөрөхөөрөө эргээд гадаргын дотогш шингэж ордог гэнэ. Бүтцийг нь ингэж нарийн мэдсэнээр нарны үзэгдлүүд, тэдгээрийн давтамж зэргийг илүү нарийн тодорхойлж, таамаглах боломжтой болох ажээ.

АНУ-ын Нар Ажиглах Үндэсний Төвийн Inouye телескоп нь дэлхийн хамгийн том нарны дуран бөгөөд $344 саяын зардлаар бүтсэн байна. Уг телескоп нь Хавайн Мауй арал дээрх Халеакала галт уулын 3,000 метр өндөр оргил дээр байрладаг ажээ.

Р.Түвшин 

Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх