Цахимаар төлж цагаа хэмнээрэй

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Цахимаар төлж цагаа хэмнээрэй

 

Улсын хэмжээнд Автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласаны төлбөр хураах ажил эхлээд байгаа билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/15,  дүүргийн Засаг даргын А/05 дугаар захирамжууд, Татварын ерөнхий  газрын  даргын А/10 дугаар тушаалын дагуу “Цахимаар төлж цагаа хэмнээрэй” аяныг эхлүүлээд байна.

Нийт жолооч нарынхаа цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс тус аяныг зарлаад байгаа бөгөөд дараах сонголтуудаас сонгох боломжтой юм. Тодруулбал, цахим төлбөрийн  систем буюу (E-barimt) аппликейшн, цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn www.itax.mta.mn), тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ (www.smartcar.mn), Интернет банк (Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк), Татварын албад болон  нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах Гэрэгэ киоск  төхөөрөмж , Төрийн банкны Пос машин, рилжааны банканд  тээврийн  хэрэгслийн улсын дугаараар үүссэн нэхэмжлэхийн дагуу төлөх боломжтой юм.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх