Америк-Мексикийн хил дээр газар доогуур байгуулсан хамгийн урт хонгил илрүүлжээ

  • 0
  • 56
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын эрх баригчид өчигдөр тус улсын баруун өмнөд хил дээр газар доогуур байгуулсан хамгийн урт нууц хонгил илрүүлснээ мэдээлжээ. Хил дамнасан хонгил 1,313 метр урт, газрын гадаргаас 1.7 метрийн гүнд 1.68 метрийн өндөртэй байсан гэнэ. Хонгилын нэг үзүүр АНУ-ын Сан Диего хотоос өмнө зүгт байгаа бол нөгөө үзүүр нь Мексикийн Тихуанад байжээ.

Хонгилыг төмөр замын систем, агааржуулагч, өндөр хүчдэлийн шугам, ус зайлуулах байгууламж, цахилгаан шат зэргээр тоноглосон байжээ. Анхны хил дамнасан нууц хонгилыг АНУ-ын эрх баригчид 1990 онд илрүүлж байв. Тухайн үед хонгилыг “Эль Чапо” хочит Гузманы хар тамхины картель АНУ-д бараагаа хүргэхээр ашиглаж байжээ.

Тэр үеэс хойш Калифорни мужаас эхлээд Техас муж хүртэл АНУ-ын өмнөд хил дагуу газар доогуур байгуулсан олон тооны хонгил илрүүлж байв. Харин өчигдөр илрүүлсэн хонгил нь тэдгээрийн дотроос хамгийн урт бөгөөд хамгийн их зардал гаргаж байгуулсан нь юм байна. Нууц хонгилыг наймдугаар сард Мексикийн хуулийнхан анх илрүүлж, АНУ-д мэдэгдсэний дараа бүтэц, зураглалыг нь гаргаж дуусаад өчигдөр нийтэд мэдээлжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх