Баримт 1.
Иргэн С нь Хил хамгаалахын уулзвар дээр эгнээ байр буруу зөрчил гаргаж хорин нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээв. Цагдаа "Танаас 1 оноо автоматаар хасагдана шүү” гэв. Иргэн зөрчил гаргасан болохоос осол гаргаагүй ш дээ яагаад давхар шийтгэж байгаа юм бэ" гэхэд "Автоматаар хасагддаг юм" гэжээ. Иргэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг уншихад оноо хасагдах тухай ганц ч үг, өгүүлбэр олж хараагүй аж.
Баримт 2.
Иргэн Ц-г зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 18-д зааснаар буюу "3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх зүйл заалтаар торгож. дээрээс нь нэмээд 14.7-гийн 51-д зааснаар "Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх зүйл заалтаар мөн л торгож. Тэгсэн хэрнээ түүнээс 5 оноо хассан аж.
Баримт 2-ын тухайд бол дээрх үйлдэл эмнэлгийн гадаа болсон бөгөөд иргэн Ц-г эмнэлгийн хэдэн эмч нар нийлж байгаад гүжирдэж эвдэрхий машинаа засуулах гэж үзсэн байдаг юм... Иргэн Ц "Би зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй гэхэд "Таны гарын үсэгтэй үсэггүй, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй торгоно" гэж хэлээд торгосон байдаг.
Залуухан дэслэгчээс яагаад ямар хууль дүрмээр давхар давхар шийтгэж байгааг асуухад "Зөрчил гаргасан тохиолдолд торгуулиа дагаад автоматаар оноо хасагддаг. Би яг чухам ямар хуулийн дагуу хасагддагийг нь мэдэхгүй байна гэж хэлжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийнхан нэг иймэрхүү байдлаар хууль сахиулах ажиллагааг хэлбэр төдий хийж байна. Зүй нь бол хууль сахиулагчид өөрсдөө хуулиа сайтар мэдсэний дараа иргэнд мэдлэг мэдээлэл түгээх хэлбэрээр хууль сахиулуулах ёстой шүү дээ.
Эрхэм сайд та өөрөө хууль засах байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй хуульд хүндэтгэлгүй ханддаг учраас "Дээд хүн суудлаа олохгүй бол...” гэдэгчлэн болж байна гэхээс өөр юу гэхэв. Салбарынхаа хэдэн хууль сахиулагчдад хичээл заах цаг нь болжээ.
Хэрэв иргэдийн эрхэнд энэ мэтээр халдаад байвал нийгэмд сөрөг уур амьсгал газар авахад ойрхон болж гэдгийг иргэдийнхээ төлөө төрийн сэнтийд заларч буй танд энэ дашрамд дайя.
Дараагийн дугаарт тус дүүргийн шүүх цагдаагийнхан иргэнийг хэрхэн хохироосон тухай мэдээлэх болно.