Амны хаалтны үнэ 10 дахин нэмэгджээ

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Амны хаалтны үнэ 10 дахин нэмэгджээ

 

Үйлдвэрээсээ нэг ширхэг нь 40-60 орчим төгрөгт багтдаг байхад луйварчид 500-800 төгрөг болтол нь өсгөж байна. Ямар ухаан сэхээтэй хүмүүс гэхээрээ хоёрхон цаг хэрэглээд хаях маскны үнийг ингэж хөөрөгдөнө вэ.

Хотол олноороо эл өвчнөөр өвдөхгүй, хамгаалах арга чарга хайж байхад хар амиа, хэтэн халтар төгрөгөө өсгөхийг бодогсдыг зурагтай юутай хийтэй нь олны өмнө гаргавал таарна. Үүнд иргэдийн оролцоо чухал нь мэдээж.

"Маскны үнийг нэмж зарж байгаа газруудыг олж тогтооход хэцүү” гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэлсэн байх юм. Уг нь гомдол ирэхийг нь хүлээгээд суух биш байнгын хяналт шалгалт явуулснаар дамчидтай тэмцмээр юм. Гэтэл хариуцсан ажлаа "хэцүү” гэж байгаа нь "Халдвар тархаж л байг” гэх шиг.

Тэд "нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тухайн ААН-ийн санхүүгийн тайланд үндэслэн жилийн орлогоос нь хамааран тодорхой хувиар торгодог юм байх. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд нийтийг хамарсан хомсдол буюу хэн үнэ нэмсэн нь тодорхойгүй үед хариуцлага хүлээлгэх боломжгүй байна” гэжээ.

Ямар өрөвдмөөр тайлбар вэ. "Би үнээ нэмсэн” гээд ШӨХТГ-т ирэхгүй нь мэдээж. Өнөөдөр амны хаалтыг 10 дахин илүү үнээр нугалан зарж байгаа газрыг санхүүгийн жилийн тайланд үндэслэж  торгох юм гэнэ. Тэгвэл өнөөдөр баригдлаа гэхэд 2020 оны шувтаргаар торгууль хүлээнэ гэж ойлгогдож байна. Ийн хэлэхийн учир нь эмийн сангуудын жилийн тайлан нэг тоон дээр эргэлдэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Иргэд ШӨХТ газарт итгэдэг. Хэрэглэгчийг хамгаалдаг газар гэж ойлгодог. Гэтэл тэдний энэ хариулт нийгэмд багагүй бухимдал үүсгэв. Арга ч үгүй биз. Хоёр цаг тутамд 500-800 төгрөг хог руу шидэх болчхоод байхад бухимдахаас ч яахав.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх