Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Туркийн зүүн нутагт өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 41 хүрлээ гэж тус улсын эрх баригчид даваа гарагт албан ёсоор мэдээлжээ.

Элязыг мужид өнгөрсөн баасан гарагийн орой 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас их хэмжээний хохирол үүсжээ. Туркийн Засгийн газар эрэн хайх, аврах ажиллагаа дууссан талаар өчигдөр мэдээлсэн байна.

Гурван өдрийн турш явуулсан эрэн хайх, аврах ажиллагааны үеэр 45 хүнийг аварсны дунд хоёр настай охин байсан гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Мөн эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хэсэгт оршдог, нурах аюултай 42 барилгыг нураахыг үүрэг болгожээ.

Туркийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэний улмаас түр хоргодох байранд байгаа хүмүүст хоол хүнс, тусламжийн барааг холбогдох албан төлөөлөгчид болон тусламжийн байгууллагынхан хүргэж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх