ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Коронавирусийн тохиолдол монголчуудын хамгийн их зорчдог БНХАУ-ын Эрээн хотод бүртгэгдсэн юм. Улмаар БНХАУ-д цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулаад хилийн боомтуудын үйл ажиллагааг 3 хоног зогсоогоод байсан бөгөөд өнөөдрөөс галт тэрээр зорчих урсгал нээгдэнэ.
Одоогийн байдлаар Хятадын Эрээн хотод Монгол Улсын 50 гаруй иргэн байгаа. Хил нээгдэх үед аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж, эрсдэлийг бууруулж, халдвар хамгааллыг нь сайжруулах асуудлаар Дорноговь аймгийн онцгой байдлын комисс хуралдсан байна.