Титэм вирусын оношлуур мягмарт гаригт ирнэ

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Титэм вирусын оношлуур мягмарт гаригт ирнэ

 

С.САРУУЛ

Титэмт вирусын халдварын голомт Хятадын Ухань хотод байгаа монголчуудын асуудлаар Засгийн газар өнөөдөр /2020.01.27/ шуурхай хуралдлаа. Ухань хотод  30 Монгол иргэн, нэг бага насны хүүхэд байгаа юм.

Засгийн газрын хуралдааны талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Япон улс шинэ коронавирусийн оношлуурыг бүтээсэн. Түүнийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт манай улсад нийлүүлнэ. ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа” гэв.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгожээ. Ингэснээр хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Үүнд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамааралгүй гэв.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх