ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас болон Билгийн тооллоор Шинэ жилийн баярын амралтыг тохиолдуулан 5 сая гаруй оршин суугч Ухань хотоос гарчээ.
Хаврын баярын амралт болон уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин дэгдсэний улмаас 5 сая гаруй оршин суугч Ухань хотыг орхин гарсан. Хотод 9 сая орчим хүн үлдсэн” гэж БНАХУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын дарга Жоу Сяньван ням гарагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, шинэ коронавирусээр халдварласан хүний тоо дахин 1000-аар нэмэгдэж магадгүй.
Шинэ коронавирусний халдварын голомт болох Ухань хот нэгдүгээр сарын 23-наас хойш үндсэндээ тусгаарлагдаад байгаа юм. Нисэх онгоцны буудал, гаталга онгоц, метро, нийтийн тээвэр, төмөр зам болон авто вокзалууд үйл ажиллагаагаа түр зогсоосон бол бусад бүс нутагт хүрдэг замуудыг хаажээ.