Т.Чимгээ өлсгөлөн зарлана

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзсан тухайгаа мэдэгдлээ. Мөн Т.Чимгээ өлсгөлөн зарлах тухайгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар дамжуулж мэдэгдсэн талаар мэдээлэв.

Учир нь түүнийг С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт хэлмэгдүүлсэн, мөн мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн зэргээр нэр бүхий улс төрчид мэдэгдээд буй. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутган, яллагчаар татаад байгаа бөгөөд одоогоор энэ хэрэг Улс дээд шүүх дээр гацсан байдалтай байгаа юм.

Ж.Батдорж 

Эх сурвалж: Guren.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх