Япон улсаас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан ноён Шимизү Такэнори саяхан Монгол улсад иржээ. Энэ үеэр Элчин сайд асан ноён Такэнори Улаанбаатар хотын агаарын бохирдолын талаар сэтгүүлчийн асуусан асуултанд ихээхэн таатай хариулт өгсөн байна. Тэрээр хэлэхдээ: Агаарын бохирдлын хувьд маш их дэвшил гарсан нь ажиглагдлаа.
Агаарын бохирдол буурсан юм шиг санагдсан. Монголчууд боловсрол эзэмшиж, эрүүл энх байвал ямарч бэрхшээлийг даван туулж чадна. Өвчтэй бол хол явж чадахгүй. Боловсролгүй бол хөгжихгүй. Утаанаас болж олон хүүхэд өвдөж байгааг сонсоод маш их харамсдаг байсан. Харин одоо энэ дэвшлийг хараад мөн Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдэд сайшаалтай хандаж байна. Ард иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал гэж хэлжээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn