Лорен Вассер модель болох тавилантай нэгэн байсан бөгөөд зөв төрхтэй нуруулаг, гуалиг тэр амжилтад хүрэхээс ч аргагүй байж. Үүний дээр бүсгүйн аав, ээж мөн энэ салбарот ажиллаж байсан учир, тэр мэргэжлээ сонгох гэж удаан зовоогүй аж.
Гэвч 24 настайд нь түүний амьдрал нэг л агшинд орвонгоороо эргэжээ.
Тэр зүрхний хүнд дутмагшилд оржээ гэсэн оношийг эмч нар тавьж, ингэснээр түүний дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож эхлэсэн байна. Ийм залуухан бүсгүйн бие ингэтлээ эрс муудах болсон шалтгааныг хэн ч ойлгож чадаагүй аж.
Их хэмжээний хорт бодис ялгаруулдаг бактериуд биед орсны улмаас хордлогын шокны хам шинж өвчин үүсдэг байна. Энэ өвчин хүнийг үнэндээ нүд ирмэхийн зуур л үхүүлж болдог аж.
Хэрвээ зааврыг чанд мөрдвөл, хордлогын шоконд орох магадлал тун бага хэмээн эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгсэл үйлдвэрлэгчид нотлодог байна. Гэвч ингэх магадлал яалт ч үгүй байдаг аж.
Түүний биеэс их хэмжээний хорт бодис гадагшлуулсан байна. Бүсгүйн мөчүүд тэсэхийн аргагүй өвдөж, дараа нь хоёр хөл үхжиж эхлэжээ. Тийнхүү удалгүй баруун хөлийг нь тайрахаар шийдсэн байна.
Ингэсний дараа биеийн байдал удаан сайжирсан байна. Гэвч Лорен хуучин ажилдаа эргэж орох хатуу бодолтой байжээ. Хиймэл хөл хийлгэсэн ч, моделийн ажлаа үргэлжлүүлж чадна хэмээн тэр бат итгэж байсан байна.
Гэтэл 5 жилийн дараа Вассерт бас нэг сорилт тулгарч, тэр нөгөө хөлөө тайруулахаас аргагүй болжээ.
Одоо Лорен хоёр хиймэл хөлтэй ч, энэ нь түүний амьдрах хүсэл зоригийг мохоогоогүй байна. Тийнхүү үр дүнд хүрэхийн тулд бүсгүй асар их чармайлт, сэтгэлийн тэнхээ гаргахад хүрчээ.
Өнөөдөр Лорен моделиэр ажиллаж байгаа төдийгүй, өөртэй нь адил тийм байдалд орсон бүсгүйчүүдэд бас тусладаг байна. Тийнхүү жирийн тампон хэрэглэснээс болоод ноцтой хүндрэл үүсдэг тохиолдол цөөнгүй гардаг аж.