Эд эрхтнийг долоо хоногийн турш амьд байлгадаг төхөөрөмж бүтээжээ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ЦЮРИХ. /TASS/. Швейцарын эрдэмтэд элэг болон бусад амин чухал эрхтний үйл ажиллагааг бүтэн долоо хоногийн турш дэмждэг төхөөрөмж бүтээсэн тухай Цюрихийн их сургуулийн хэвлэлийн алба шинжлэх ухааны "Nature Biotechnology” сэтгүүлд гарсан нийтлэлээс иш татан мэдээлжээ.


"Энэхүү гайхалтай систем нь эрхтэн шилжүүлэн суулгах олон шинэ аргыг хөгжүүлэх замыг нээж өгч байна. Бид одоо өөхөлсөн элгийг өөхнөөс нь салгах зэрэг гэмтсэн элгийг сэргээн засах, түүгээр ч барахгүй эд эснээс нь шинэ эрхтэн ургуулах боломжтой боллоо” гэж уг төхөөрөмжийг бүтээлцсэн эрдэмтдийн нэг болох Цюрихийн их сургуулийн профессор Пьер-Ален Клавьен ярьсан байна.


Зүрх, элэг, бөөр зэрэг бараг бүх эрхтэн хүний биеэс гадна маш богино хугацаанд амьдардаг нь эрхтэн шилжүүлэн суулгах аргад одоо тулгарч буй гол асуудал юм. Эдгээр эрхтнийг зөвхөн тэг температурт гэхэд дунджаар 12-18 цаг хадгалах боломжтой бөгөөд үүний дараа шилжүүлэн суулгах нь өвчтөнд аюул учруулж болзошгүй байдаг ажээ. Тиймээс шилжүүлэн суулгахад анх тохиромжтой байсан эрхтнүүдийн талаас илүү хувийг эмч нар зүгээр л хаядаг байна.


Эрдэмтэд энэ асуудлыг одоо хэд хэдэн арга замаар шийдэхийг оролдож байгаа ажээ. Тухайлбал, тэд эд эсийг гэмтээдэггүй, эрхтнийг хөлдөөдөг шинэ технологи бүтээж байна. Мөн  гахайн биед хүний бүрэн бүтэн эд эсийг ургуулах янз бүрийн аргыг боловсруулж байгаа билээ. 

Монцамэ агентлаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх