13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тэдний дунд 13 настай хүүхэд оролцоотой байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Тэд орон байрнаас хулгайлсан эд зүйлс нь ихэвчлэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, зурагт зэрэг бөгөөд тэдгээрийгээ барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалсан гэдгээ хэлжээ.

Тэрээр хичээлдээ явлаа хэмээн гэрээсээ гарч, хичээлээ таслан өдрийн цагаар эзгүй айлыг тонуучилдаг байсан гэдгээ шалгалтын явцад мэдүүлсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр 13 настай М гэгч бусадтай хамтран 2019 оноос эхлэн хулгайн гэмт хэрэг хийж байснаа мэдүүлсэн. 60 удаагийн үйлдэл нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Сурагчдын амралт үргэлжилж буй энэ цаг хугацаанд ЕБС-ийн сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхад эцэг, эхчүүд анхаарал тавих ёстой. гэлээ.

У.МАНДАХ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх