Яагаад усыг олон дахин буцалгаж болдоггүй вэ?

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Яагаад усыг олон дахин буцалгаж болдоггүй вэ?

 

Усыг олон дахин буцалгаж хэрэглэхгүй байх 3 шалтгаан

– Усыг дахин дахин буцалгахад хүчилтөрөгч үгүй болно. Хүчилтөрөгчгүй ус хүний биед ямар ч ашиггүй. Хүн загас биш учраас уснаас хүчилтөрөгчийг сорж биедээ шингээж чадахгүй. Насанд хүрсэн хүн минутанд цэвэр агаараас 360мл хүчилтөрөгчийг сорж ойролцоогоор 16-20 удаа амьсгалдаг байна. Харин нэг аяга цэвэр уснаас 6-10мл хүчилтөрөгчийг авдаг байна. Тиймээс олон дахин буцалгасан уснаас авах хүчилтөрөгч ямар болох нь ойлгомжтой .
– Усыг дахин дахин буцалгаснаар хатуулаг чанар нь ихэсдэг. Усанд ууссан кальци, магнийн давсны агуулга их байх тусам түүний хатуулаг нь их байдаг. Усыг буцалгахад эдгээр давсны зарим нь (голдуу карбонатын давснууд) задарч тунадас болдог.

Хатуулаг ихтэй усыг дахин дахин буцалгаснаар кальцийн карбонат, магнийн карбонат үүсэх бөгөөд эдгээр нь давс шиг уусч алга болдоггүй. Өөрөөр хэлбэл ус буцалгагчинд тогтсон байдаг цагаан өнгөтэй шохой шиг зүйлтэй адилтгаж болно. Энэ тунадас бидний ходоодонд үлддэг
– Олон дахин буцалгасан усан дахь хүчилтөрөгч, кальци зэрэг ашигтай эрдэс бодис ууршиж, дэгдэж алга болдог. Усыг олон дахин буцалгахад нитрат, нитрит үүсэх үү? /Нитрат нь хортой давсанд орохгүй ч исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг. Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг.

Нитритийг хиам болон нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг ба их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед гаж нөлөөлдөг/.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх